Monday, December 14, 2009

Android-д тохирох монгол гарын програм

Саяхан би Android утастай боллоо. Тэгээд Market-аас Монгол гарын програм хайтал Өлзийсайханы хийсэн олдлоо. Гар утсандаа суулгаад ашиглатал үсэгнүүд нь хэтэрхий нарийхан дарахад жаахан төвөгтэй санагдлаа. Манай цагаан толгойн үсгийн тоо олон болохоор яах ч аргагүй юм байна гэж бодогдов.

Тэгэхээр нь цагаан толгойн дараалалаар байрлах үсгүүдийг гурав гурваар нь нэг товч дээр байхаар бодож Mongolian Alphabetic Keyboard-ийг хийгээд Market-д байрлуулсан юм.

Market-д байгаа хувилбар нь бичсэн үсгээс хамааран үг санал болгодоггүй бөгөөд энэ удаагийн хувилбар үг санал болгодог болсон байгаа. Үгсийн сангийн хувьд Я.Цэвэлийн толийн үгсийн санг ашигласан бөгөөд "Толь.Query.mn"-ээс зөвшөөрлийг нь авсан тул миний ажил саад багатай байлаа. USI МЭРГЭЖЛИЙН СУРГУУЛЬ-ийн 2-р курсийн Энхтөр, Амартүвшин нарын дэмжлэг байгаагүй бол энэ програм дуусталаа бас удах байсан байх даа. Та нартаа баярлалаа.

Цаашид Android-ийн судалгааны талаар мэдсэн зүйлүүд байвал бичнэ ээ.

8 comments:

Battur Sanchin said...

Гоё програм болжээ. Suggestion нь харин ч хэрэгтэй зүйл юм байна шүү.

Battur Sanchin said...

За тэгээд, Галаа ахыг блогтоо олон сайхан нийтлэл бичиж, уран бүтээл(free software) туурвина аа гэдэгт итгэж байна.

Болороо said...

Андройдын талаар уншаад их сонирхолтой, хэрэгтэй санагдлаа :)

tuya said...

hi suulgachihaad, englishee solij mongol bolgoj meddeggui ee hehe

yahu???

Галаа said...

Гар утасныхаа Settings->Locale & Text руу ороод Mongolian Keyboard-ийг идэвхжүүлээрэй.

Түүний дараа Мессеж бичдэг TextBox дээр удаан дарахаар Input Method сонгох жагсаалт гарч ирнэ. Тэр жагсаалтаас Mongolian Keyboard-ийг сонгоорой.

tuya said...

bayarlalaa, shalihgui yum asuusand uuchlaarai :)

Ole said...
This comment has been removed by the author.
enkhmandal said...

goyo program bolson bna.Gehdee suggestion n garch irehgui bna. Yahuu?